“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийтийн тээврийг нэмэх туйлын сонирхолтой байгаа. Энэ хүрээнд 2021 онд 60 автобусны тендр зарласан. Гэвч одоог хүртэл байхгүй. Нэг ч автобус авч чадаагүй байна. Шалтгаан нь хоёр аж ахуй нэгжийн тендртэй холбоотой маргаанаас үүдэлтэй юм. Мөн 500 автобусны асуудал гарч ирэхээр эрх мэдэлтэй дарга нар нь урд хойгуур гүйлдээд, ажил хийж байгаа хүмүүсийг зовоож, дээрээс нь дарамталж байна. Ийм болохоор нийтийн тээвэр зөв явах магадлал маш бага байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэ 500 автобусыг оруулаад, шууд гэрээ хийх боломж ямар байгааг судалж байгаа. Хамгийн гол нь тенприйн хуулиа ойлгомжтой болгохгүй бол хугацаа алддаг. Тендрийн хороонд цагдаа, тагнуул, АТГ гээд орох ёстой болгоныг оруулах хэрэгтэй. Тэгж байж тендр нээлттэй явагдана.
Б.Жаргал