Хот тохижилтийн хоёр ажилтан автомашины тээвшин дээрээс ил сууж давс, химийн бодис цацаж буй зураг цахим орчинд тархаж, шүүмжлэл дагуулсан. Хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал ноцтой зөрчигдсөн үйлдэл болсон юм. Тэгвэл нийслэлийн удирдлагууд энэ асуудлыг анхааралдаа авч аюулгүй ажиллагааны дүрэм мөрдүүлээгүй удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцсон байна. Цаашид цас цэвэрлэх, давс, химийн бодис цацах автомашинуудыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.