Дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрагдах иргэдийн идэвхийг сайжруулах зорилгоор вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэн, иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс түр цэг, явуулын багуудыг зах, худалдааны төв, их, дээд сургуулиудад ажиллуулж эхэлжээ. Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 29-нөөс эхлэн нийслэлийн хэмжээнд нийт 75 их, дээд сургуулийн дунд явуулын 37 багийг ажиллуулан, оюутан, залуусыг вакцинд хамруулж байна. Дархлаажуулалтын явуулын баг арванхоёрдугаар сарын 1-нийг дуустал их, дээд сургуулиудад ажиллана. Тус 75 сургуульд нийт 138.822 оюутан суралцаж байгаагийн 19.800 орчим нь III тундаа хамрагджээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс оюутан, залууст хандан вакцин хийлгэхээсээ өмнө заавал хоолоо идсэн байх, биеийн хүчний ажил болон дасгал хийгээгүй байх, даралтаа тогтвортой байлгах гэсэн ерөнхий шаардлагуудыг тавьж байгаа аж. Дархлаажуулалтын явуулын баг арванхоёрдугаар сарын 1-нийг дуустал их, дээд сургуулиудад ажиллана.
Б.Жаргал