Элчин сайд Ө.Батбаяр Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал М.Болорцэцэгтэй ажлын уулзалт хийжээ. Уулзалтын үеэр хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэр дундаа АНУ дахь Монгол судлалын хэрхэн цаашид хөгжүүлэх, нэгдсэн бодлогын хүрээнд хурал зохион байгуулах болон АНУ-д хураагдсан Монгол Улсын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол Улсын өмчид хүлээн авах талаар санал солилцов. Энэ хүрээнд Элчин сайдын зүгээс АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам, Гааль болон хил хамгаалах алба болон бусад холбогдох байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж ирсэнд сэтгэл хангалуун байгааг тодотгов.
Сэтгэгдэл (1)