2019 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "Монголын багш нарын XII их хурал"-аас гарсан зөвлөмжийн дагуу БШУЯ-ны дэргэд байгуулагдсан зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар XII их хурлаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэн, зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, 2022 оноос хэрэгжүүлэх ажлын төлөвлөлтийг оновчтой болгох асуудлуудыг хэлэлцлээ. Монголын багш нарын XII их хурал 2024 онд болохоор тогтлоо.