Засгийн газрын ээлжит хуралдаан өнөө өглөө 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулахаас гадна бусад асуудлыг хэлэлцэх юм байна. Тодруулбал, коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг 13:00 цагт мэдээллэх аж.