Засгийн газар өнөөдөр хуралдаж, коронавируст халдварын талаар хэлэлцсэн байна. Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Омикрон хувилбар бүртгэгдсэн улс орноос гадаадын иргэдийг хүлээн авахгүй. Өөрсдийн улсын иргэдийн 10-14 хоног тусгаарлан авахдаа хоёр удаагийн PCR шинжилгээ авч ажиллаж байна.
Манай улс хилийн боомтууд дээр нэмэлт тандалтын баг гаргаж, PCR шинжилгээ авч иргэдийг нэвтрүүлж байгаа. Өнгөрсөн сарын 28-наас эхлэн “Чингис хаан” нисэх буудал дээр 10 лайнаар түргэвчилсэн болон PCR шинжилгээг зэрэг авахад энэ хугацаанд 1040 хүн өнөөдрийг хүртэл ирсэн байна. Эдгээр 1040 хүнээс хоёр хүн сэжигтэйгээр илэрсэн. Сорьцоос нэг хүний шинжилгээнд дельта хувилбар илэрсэн. Нөгөөх нь үгүйсгэгдсэн" гэв.
Б.Жаргал