Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборт “Хамтдаа Инээмсэглэе” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулав. Хүүхэд, асран хамгаалагч нарыг хамруулсан таван өдрийн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийн бие бялдар, сэтгэцийн хөгжлийн талаар ганцаарчилсан үнэлгээ, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал зэрэг анхан шатны дасгал хөдөлгөөнийг мэргэжилтнүүд зааж, асран хамгаалагчдад зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ. “Хамтдаа Инээмсэглэе” өвлийн тусгай ээлжинд нийслэлийн есөн дүүрэг, халамж асрамжийн төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн 50 хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч нар хамрагдлаа.