Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар оруулж, УИХ-д өргөн барих гэж байна. Улаанбаатар хот өөрийн гэсэн стандарттай байх заалт орсон. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот шинэ эрх зүйн зохицуулалттай болно. Хөрөнгө санхүүг нь босгох хэд хэдэн ажил нээсэн. Үнэт цаас гаргах, бонд босгох, концесс явуулах, гадны зээлийн эх үүсвэр авах боломж бүрдсэн.
Төсөв дээр 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нийслэлд нь буцааж олгох Засгийн газрын тогтоол гарсан. Энэ шийдэл өөрөө гадны эх үүсвэрийг татах, уриалан дуудсан зөв шийдвэр болсон. Мөн хурдны замыг эхлүүлж байж бусад хотууддаа холбогдох юм билээ. Ингэж байж хотын түгжрэлээс ангижирна.