Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

 “ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨР”

2021-9-16
0
ЖИРГЭХ

1. Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр

Жил бүрийн энэ өдрийг дэлхий даяар “ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд Коронавирус (Covid-19) цар тахлын  улмаас дэлхийн улс орнууд дархлаажуулалтын аянг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улс орон бүр чанарын аюулгүй байдлыг хангасан вакцинаар ард иргэдээ дархлаажуулах нь нэн чухал байгаа тул олон улсын гэрээ – Монреалийн протокол, түүний Кигалийн нэмэлт өөрчлөлтийн үр дүн нь бидэнд хоол, хүнс, вакциныг аюулгүй хадгалах эрчим хүчний үр ашигтай хүйтэн хэлхээгээр хангаж байна. Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтөөр озон задалдаг бодисыг орлуулан хэрэглэж буй дэлхийн дулааралд нөлөө бүхий гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC)-­ийн төрлийн бодисуудыг бууруулах боломжийг бий болгосон.

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол нь 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анх 24 орон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, НҮБ-аас тухайн  өдрийг “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр” болгон тунхаглажээ. Өнөөдөр тус протокол, түүний эх конвенц болох Озоны давхаргыг хамгаалах Венийн Конвенц нь 198 орон буюу Дэлхийн бүх улс орон нэгдэн орсон анхны гэрээ юм.

2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Монреалийн Протокол хүн төрөлхтөн, хоол хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, вакцины хөргөлтийг хангаж байна!” (Keeping us, food, vaccine cool!) сэдвийн дор Дэлхийн озоны өдрийг тэмдэглэж байна.

2. Вакцин, эм тарианы хөргөлт

Дэлхий нийтээр тархаад байгаа Ковид-19 цар тахалтай тэмцэх гол хэрэгсэл бол вакцин болж байна. Монреалийн протоколоор зохицуулагдаж байгаа хөргөх бодис ашигладаг хүйтэн хэлхээ нь вакциныг зохистой температурт аюулгүй хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэж байна. Вакциныг +2°C-аас +8°C-д хадгалах, зөөж тээвэрлэх ёстой ба эрүүл мэндийн салбарын ажилтнууд вакцины температурыг үргэлж хянан, бүртгэл хөтлөх үүрэгтэй байдаг. Эм ханган нийлүүлэх байгууллагууд мөн зарим төрлийн эмийг зохистой температурт хадгалах шаардлага тавьдаг. 2021 оны II улиралын байдлаар Монгол Улсад R600a, R290, R1150, R170 зэрэг хөргөх бодис бүхий нийт 157 ширхэг эмнэлэг, лабораторийн зориулалттай хөргөх, хөлдөөх төхөөрөмжийг импортлон нийлүүлсэн байна.

3. Хүйтэн хэлхээний технологиуд

“Хүйтэн хэлхээ” нь бүтээгдэхүүнийг худалдааны орчинд үйлчлүүлэгчийн гарт очих эсхүл хөргөлттэй тээврээр хүрэх газарт тээвэрлэх хүртэлх хоол, хүнсийг хадгалах шат дамжлагыг хэлдэг. Жимс, хүнсний ногоо хураах, эсвэл мал нядлахаас эхлэн бүтээгдэхүүн мууддаг бөгөөд энэхүү үйл явцыг бүтээгдэхүүн хадгалах температурыг зөв тааруулснаар удаашруулдаг. Хүйтэн хэлхээ нь хүнсийг аюул багатайгаар тээвэрлэх боломжийг олгодог.

Дэлхий даяар 400 орчим сая тонн хүнсний бүтээгдэхүүнийг хөргөн хадгалдаг ба нийт 600 сая м3 хэмжээтэй хөргөлттэй агуулах оршдог. Олон улсын хөргөлтийн байгууллагын (IIR) мэдээлж буйгаар дэлхий даяар ашиглаж буй нийт хөргөлт, агааржуулалт, дулааны шахуургат системийн тоо нь 3 тэрбум ба үүнээс 1.5 тэрбум нь ахуйн хөргөгч хөлдөөгч, 90 сая нь худалдаа, нийтийн хоолны хөргөх, хөлдөөх төхөөрөмж (хөргөлтийн гадна машин, тавцан, лангуу, шүүгээ мөн хөргөлтийн иж бүрдэл) байна. Үүнээс гадна уг тоо хэмжээнд хөргөлттэй машинууд (ачааны автомашин, чингэлэг, хагас чиргүүл), 1.2 сая хөргөлттэй хөлөг онгоц, 477.000 супермаркетын хөргөлттэй машин багтах ба 500-20.000 м2 хүртэлх талбайн ашиглалттай бөгөөд үүнд зарцуулж буй эрчим хүчний 45 хувийг хөргөлтийн тоног төхөөрөмж эзэлж байна. Дэлхий даяар дараах хүйтэн хэлхээний технологиудыг нэвтрүүлэн ашиглаж байна.

  • Хүйтэн зоорь ба хөргөх агуулах

Үйлдвэрийн хөргөлтийн салбарт хүнсийг тохиромжтой температурт олон сараар хөргөх, хөлдөөх агуулахад хадгалах боломжтой бөгөөд хөргөх агуулах нь -1-ээс -12 °C-т, хөлдөөх агуулах нь -18 °C-т тус тус ажилладаг. Хүйтэн агуулахууд нь эрчим хүчний зарцуулалт ихтэй бөгөөд түүнийг багасгах эсвэл эрчим хүчний бага тарифтай цагаар ажиллуулж, хөргөх агуулахуудын зардлын нүүрсхүчлийн хийн шууд болон дам ялгарлыг бууруулах боломжтой. Судалгаагаар хүйтэн агуулахын цахилгаан эрчим хүчний 60-70 хувийг хөргөлтөнд зарцуулдаг. Хөргөх бодисыг хөргөх агуулахад алдах нь мөн дам ялгаралд багтах бөгөөд дэлхийн дулааралд нөлөө багатай хөргөх бодисыг одоогийн зах зээлд ашиглах асуудлыг хөнддөг. Үйлдвэрлэлийн хөргөлтөөс (хөргөх агуулахыг оруулан) жил бүр 8% хөргөх бодисыг агаарт алддаг гэсэн судалгаа бий. Техникийн ажилтнууын чадамж, мэргэшлийг дээшлүүлэн сургах нь хөргөх бодис алдах эрсдлийг бууруулах боломжтой. Дам ялгарал нь эрчим хүчний зарцуулалтаас үүсэх ба үүнийг сайн арга туршлага, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, сэлбэгээр дамжуулан шийдвэрлэх боломжтой.

  • Худалдаа, нийтийн хоолны хөргөх төхөөрөмж, ахуйн хөргөгч хөлдөөгч

Худалдаа, нийтийн хоолны хөргөх төхөөрөмж, ахуйн хөргөгч хөлдөөгчийг хоол, хүнсийг худалдааны цэгүүдэд хадгалах эсвэл хэрэглэгч худалдан авах хүйтэн хэлхээний эцсийн үе шатуудад ашигладаг. Худалдааны хөргөлт нь хэрэглэгч лангуун дээрээс худалдан авалт хийх боломжтой супермаркет, нэрийн дэлгүүр, баар, ресторануудыг хамрах ба хөргөгч -1-ээс -5°C-т ажиллах, хөлдөөгч -15°C-т ажиллах ёстой. Энэхүү хөргөх хэлхээний төрөлд температурыг тааруулах, эрчим хүчийг бууруулах гэсэн үндсэн асуудлууд үүсэх хэдий ч эрчим хүчийг дээрх арга барилыг ашиглан бууруулах боломжтой гэж судлаачид үзэж байна.

  • Хоол, хүнс үйлдвэрлэлтийн хөргөлт

Хэрэглэгчид нь тээвэр, худалдаа, ахуйн хөргөлттэй холбоотой хүйтэн хэлхээг гол төлөв ашигладаг. Гэвч хөргөлтийг түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүнийг хадгалах, хоол хүнс боловсруулах, хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрт өргөнөөр ашиглана. Ялангуяа боловсруулсан хоол, хүнсэнд агуулагдах хүнсний бичил биетэн, шим тэжээлт чанарыг хадгалахын тулд хүнсийг заавал хөргөж хадгалах шаардлагатай. Энэ ангилалд түргэн хөргөх, хөлдөөх технологийг шинээр нэвтрүүлсэн ба түргэн хөлдөөх (supercooling) нь хөлдөх температураас бага хэмд мөс тогтоолгүйгээр хөлдөөдөг ба түргэн хөргөх (superchilling) нь хөлдөх температураас бага хэмд хүнсийг хагас хөлдөөдөг арга юм. Энэ ангиллын хөргөлтийн хэлхээнд тулгарч буй асуудал нь үр ашигтай эрчим хүчээр ажиллаж, байгаль орчинд бага нөлөөлөх, аюул багатай (жишээ нь шатамхай, хортой) хөргөх бодисыг сонгон ашиглах асуудал юм. Монреалийн протоколын дагуу энэ ангилалд ач холбогдол бүхий өөрчлөлтүүд гарсан ба аж үйлдвэрийн салбарынхан озоны давхарга, дэлхийн дулааралд нөлөөгүй хөргөх бодис бүхий сайн арга туршлага, техник технологиудыг нэвтрүүлж байна.

  • Хөргөлттэй тээвэр

Цаг хугацааны аясаар температурын хасах хэмд хадгалах бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн ба түүнийг зохистой хадгалах шаардлагын дагуу хүнсний тээвэрлэлт үүссэн. Хөргөлттэй тээвэрийг газар, далай, агаараар хийх ба газрын тээвэр нь хамгийн олон төрөлтэй буюу хөргүүртэй хагас чиргүүл, чингэлэг, том, жижиг оврын ачааны машинууд үүнд багтана. Далайн тээвэрт голчлон хөргүүртэй чингэлэгүүд багтах ч хөргүүртэй хөлөг онгоц болон маш олон тооны загас агнуурын хөлөг онгоцууд мөн байдаг. Хөргөлттэй агаарын тээврийн хугацаа богино ба температурын хяналт нь энгийн байдаг. Хөргөлттэй тээвэрлэлт нь үйлдвэрлэгчээс нийлүүлэгч рүү, эсхүл дэлгүүрээс хэрэглэгчийн гарт хөргөлттэй ачааны машинаар тээвэрлэх боломжийг олгодог. Сүүлийн 10 жилийн туршид супермаркетууд бараагаа онлайнаар хэрэглэгчийн гарт хүргэх үйлчилгээг нэвтрүүлсэн ба энэ нь өрсөлдөөнийг үүсгэж олон тооны хөргүүртэй машиныг нэвтрүүлэх гол хүчин зүйл болсон юм.

4. Хүйтэн хэлхээ ба тогтвортой хөгжлийн зорилтууд

Хүйтэн хэлхээний салбар бол хамгийн чухал салбаруудын нэг ба цогцоор нь анхааралдаа авах шаардлагатай. Учир нь энэхүү салбар нь хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэнд, хөргөлт, тээвэрлэлт, аялал жуулчлал гэх мэт эдийн засаг, нийгэм, техник технологийн зэрэг өөр өөр чиглэлүүдтэй холбогддог. Аливаа улс орны аж ахуйн нэгжүүд байгаль орчинд нөлөө багатай, эрчим хүчний хэмнэлттэй, эдийн засгийн хувьд боломжийн хүйтэн хэлхээний технологийг сонгох талаар өөр өөр стандарттай бөгөөд нэгдсэн байдлаар чиглүүлэх нь чухал. Олон улсын хамтын нийгэмлэг нь 2015 оны 9 дүгээр сард 2030 он хүртэлх хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтуудын 2 буюу “Өлсгөлөнг тэглэх” зорилтыг биелүүлэхийг чухалчлан баталсан. Үүнтэй хамааралтайгаар “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал” ба “Хаягдал хүнс” зэрэг үзүүлэлтүүд хүйтэн хэлхээний технологитой шууд холбогдох юм. Түүнчлэн 3 буюу “Эрүүл мэндийг дэмжих”, 9 буюу “Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх”, 12 буюу “Хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих”, 13 буюу “Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах” зэрэг зорилтууд мөн хамаарна. Иймд хүйтэн хэлхээний салбарт тулгараад буй сорилтуудыг шийдвэрлэх нэгдсэн арга туршлагыг бий болгох нь эдийн засаг, хүрээлэн буй орчинд олон ашиг тустай. [7]

5. Озоны давхаргаа хамгаалахад иргэн Таны оролцоо

Иргэд, аж ахуйн нэгжүүд нь байгаль орчинд ээлтэй, дэлхийн дулааралд нөлөөлөл багатай бодис ашигладаг үр ашигтай хөргөлтийн төхөөрөмжийг сонгон хэрэглэх нь дэлхийн озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дэлхийн дулаарлыг бууруулахад чухал ач тустай юм. Энэ жилийн хувьд та НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагааг дэмжин, олон нийтийг уриалах зорилготойгоор зохион байгуулж буй Ази-Номхон далайн бүс нутгийн “ОЗОН-УУР АМЬСГАЛ” уран бүтээлийн уралдаанд оролцох боломжтой юм. Уралдаан Озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Венийн конвенц, Монреалийн протокол, түүний Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн ололт амжилт, үйл ажиллагаа, ашиг тусыг харуулах сэдвийн дор 2 насны ангиллаар (15-аас доош насны хүүхэд, том хүн) 3 төрөлд (график дизайн, гар зураг, гэрэл зураг) зохион байгуулж байна. Монгол Улс үндэсний түвшинд ялагчдыг шалгаруулах ба шалгарсан ялагчид цааш Ази, Номхон далайн бүсийн уралдаанд оролцох эрхтэй болох юм. Иймд та бүхнийг уралдаандаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

“ОЗОН-УУР АМЬСГАЛ” уран бүтээлийн уралдаантай холбоотой дэлэгэрэнгүй мэдээллийг https://www.ozone2climate.org/ хаягаас авах боломжтой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
Мэдэгдэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
    1 цаг 12 мин
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    4 цаг 15 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    4 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    4 цаг 45 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    5 цаг 25 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    5 цаг 48 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    6 цаг 10 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    6 цаг 24 мин
  • Мэдэгдэл
    6 цаг 56 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    7 цаг 10 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    7 цаг 21 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    7 цаг 38 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    7 цаг 49 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    8 цаг 23 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    8 цаг 49 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    9 цаг 14 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    9 цаг 35 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    10 цаг 11 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    10 цаг 21 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    10 цаг 22 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК