УИХ-ын Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор асуулт асууж, үг хэлэв. Тэрбээр "Далай ашиглах хуулийн шинэчилсэн найруулга цаг үетэйгээ уясан, агуулгын хувьд хүлээлт байлаа. Далайд гарцгүй манай орны хувьд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулсан сорилтуудыг давахаар цаг үеэ мэдэрсэн концевци, бодлогын өөрчлөлт орж ирнэ гэж харж байсан. Харамсалтай нь тэгсэнгүй. Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийхтэй холбоотой харилцааг зохицуулсан өөрчлөлт орж байгаа юм байна. Гол нь далайд гарах гарцаа тодорхойлох ёстой. Далайн захиргааг татан буулгах санал орж ирж байгаа юм байна. Өргөн мэдүүлсэн төслөөрөөрөө бол өмнө нь далайн захиргаатай байхаар туссан байсан. Хэрэв татан буулгалаа гэхэд чиг үүрэг нь яаманд ирнэ гэж ойлголоо. Тэгэхээр хуучин ажиллаж байсан хүмүүсийн нийгмийн баталгаа хэрхэн хангах бодлоготой байна вэ" хэмээн асуув.
Б.Жаргал