Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүндэтгэлийн хуралдаанд гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг цахимаар оролцуулна гэв. Тухайлбал, энэ түүхэн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг 2021 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хот оршиж байсан Өвөрхангай аймгийн Хархорин суманд хуралдуулах аж. УИХ-ын гишүүд хүндэтгэлийн чуулганаас гадна Орхоны хөндийн хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэгт оролцох юм.