Монголд өрнөсөн Их хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байлаа. Гадаад дотоод хүчин зүйлийн нөлөө, үзэл суртлын хэт туйлшрал, улс төрийн зөрчил, тэмцлийн улмаас эмгэнэлт хэлмэгдэлд хүрсэн гэдэг. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр болж буй намынхаа Их хурлын индэр дээрээс “Улс төрийн хэлмэгдэлд өртөж, хилс гэсгээл хүртсэн эх орончид, гэм зэмгүй ард иргэд, лам хуваргууд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөөс МАН-ын даргын хувьд 100 жилийн түүхээ эргэн дүгнэж УУЧЛАЛ гуйлаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)