МАН-ын 30 дугаар Их хурал өнөөдөр болж байгаа бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар оролцож буйгаа илэрхийлжээ. Учир нь тэрбээр БНЭУ-д албан ёсны айлчлалд оролцож, өчигдөр эх орондоо ирсэн юм. Улмаар УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу тусгаарлалтад байгаа юм байна. Иймээс тус хуралд цахимаар оролцож буй хэрэг. Тэрбээр цахим хуудсаараа Их хурлын төлөөлөгчиддөө амжилт хүссэн байна.
Б.Жаргал