Монголын спортын оны шилдгийг тодруулах "Бөртэ чоно-2021" наадам энэ сарын 13-нд МҮОНТВ-ийн 600-гийн студид болохоор товлогдлоо. Оны шилдэг тамирчиг, дасгалжуулагчийг спортын сэдвээр дагнан бичдэг Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд харьяалалтай сэтгүүлчид санал өгөх юм. 2002 оноос эхлэлтэй тус наадам 19 дэх жилдээ болох гэж буй бөгөөд өнгөрсөн жил цар тахлын улмаас өнжсөн билээ. Отгон Бөртэ чоно наадмын шилдгийн шилдэг тамирчинаар ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар тодорч байв.
"Бөртэ Чоно 2019" - Тэргүүн дээд шагналын номинацууд:
- Шилдэг Олимпийн танхим
- Шилдэг Олимпийн зөвлөл
- Шилдэг Олимпийн зүтгэлтэн
- Шилдэг Спортын сэтгүүлч
- Шилдэг клуб нэг спортын төрлөөр
- Шилдэг баг
- Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо
- Шилдэг холбоо - 3
- Шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга
- Шилдэг Ерөнхийлөгч
- Шилдэг Дасгалжуулагч - 2
- Шилдэг залуу тамирчин
- Шилдэг эрэгтэй тамирчин - 3
- Шилдэг эмэгтэй тамирчин – 3