МАН-ын 30 дугаар их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж МАН-ын хурал болон "Оюу Толгой"-н асуудлаар тайлбар хийлээ. Тэрбээр “Үе солигдоно гэж байдаг. Энэ удаагийн намын Их хурал өмнөх хурлуудаас ялгагдах хоёроос гурван шинэ орчинд явагдаж байна. Нэгдүгээрт, ковидын нөхцөл байдал. Энэ нь сүүлийн 100 жилд тохиож байгаа, дэлхий нийтийн хөдөлгөөний бүтэн хаасан үзэгдэл. Хоёрдугаарт, ийм хүнд нөхцөлд улсыг авч явах удирдлагын шинэ баг гаргах. Гуравдугаарт, дэлхий дахины нөхцөл байдал, аймшигтай хурц хэлбэрт хүрээд байна. Гурван их гүрний ил далд тэмцэл цагаандаа гарчихсан хурцадмал үед болж байна. Энэ гурван онцлогтой цаг үед Их хурал явагдаж байна. Л.Оюун-Эрдэнэ дарга Ерөнхий сайд болоод жил болоогүй байна. Сая ерөнхий бодлогоо танилцууллаа. “Рио Тинто”-гийн зүгээс нэлээн зөөлөрсөн санал тавьж байгаа. Хоёр талаасаа ширээний хойно суугаад нэг баримт бичигт гарын үсэг зурж, эцэслэх байх. Одоогийн байдлаар эцэслэсэн гэрээ явагдаагүй. Энэ төсөл цаашид явдгаараа явах байх” хэмээн хэллээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)