МАН-ын 30 дугаар Их хурал 1245 төлөөлөгчтэйгээр хуралдлаа. Харин тус намын Бага хурал болж буй бөгөөд гишүүдийн 100 хувийн саналаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улираан сонголоо. Д.Амарбаясгалан тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар дөрөв дэх удаагаа сонгогдож байна. Бага хурлын гишүүдийн тухайд, ахлах зөвлөх С.Лүндэг, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү нарыг томилсон байна.