Төрийн ордонд БШУЯ, Соёлын яам, Шинжлэх ухааны академи, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, Олон улсын монгол судлалын холбоо, Монголын их дээд сургуулиудын консерциумаас хамтран "1921 оны Ардын хувьсгал-100 жил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит танхимд явагдаж буй салбар хуралдаанд Монгол цэргийн музейн эрдэм шинжилгээний ажилтан А.Ганганчимэг, Ж.Одонтуяа нар "Хиагтыг чөлөөлөх байлдаан"-ыг монгол зурагт дүрсэлсэн үзмэрийн тухай" илтгэлээр оролцох юм.