УИХ-ын нэгдсэн чуулга болж байна. Хурлдааны үеэр Цахим гарын үсгийн тухай хуулийг хэлэлцэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учрал “Монгол Улсын Засгийн газраас УИХ-д Нийтийн мэдээллийн тухай хууль, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль кибер аюулгүй байдлын тухай хууль гэсэн дөрвөн хуулийг өргөн мэдүүлсэн. Гурвыг нь баталж байна. Эдгээр хуулиуд батлагдан гарснаар иргэд мэдээлэл авах эрх нь ойлгомжтой болж ирнэ. Мөн Нийтийн мэдээллийн хуулиар 67 багц мэдээллийг нийтэд ил болгож байна. Нийтэд ил болгосноор мэдээлэл цуглуулах боловсруулах, ашиглах боломжтой болж байгаа. Ингэснээр төрийн үйлчилгээг маш түргэн хүссэн газраасаа авах бололцоо бүрдэнэ. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг бид батлан гаргаж байна. Манай улс бүтэн ардчилсан орон болох үнэлгээнд шилжихийн тулд бид авлигалын индекстээ анхаарал хандуулах шаардлагатай.
Б.Жаргал