Эрээний боомт нээх гэж буйтай холбогдуулан Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Мөнхжин тайлбар хийлээ.
Би өчигдөр Гадаад харилцааны дэд сайдын хувиар төрийн бусад байгууллагуудын хамтаар Замын-Үүдэд суугаа Эрээний Ерөнхий консультай хамтарч газар дээр нь туршилт хийж үзлээ. Хятадын талаас чингэлэг оруулж ирж, манай талаас ачаа тээврийг өргөж, буулгах зохион байгуулалтын логистийн асуудлыг газар дээр нь шалгалаа. Ингэх шалтгаан нь өнгөрсөн сарын 15-ны өдөр бэлтгэл ажлаа 20 хоногт хангая гэж тохирсон юм. Бэлтгэлүүд хангагдсан байна. Өнөөдөр бичиг цаасны ажил хийгээд маргаашаас автозамын тээвэрлэлт хийгдэнэ. Маргааш коронавирус илэрэхээс өмнө монголоос хятад руу ачаатайгаа гарчихсан байсан 150 автомашиныг эхний ээлжинд гаргаж дуусах ёстой. Араас нь чингэлэгтэй тээврийн хэрэгслүүд явж эхэлнэ.
Б.Жаргал