зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Аятайхан байгаарай” гэсэн Д.Амарбаясгалангийн сануулга

2021-12-10
0
ЖИРГЭХ

МАН-аас гал тасдаж, өрх тусгаарласан МАХН нэгэн үе МАН-тай ч нийлж хамтарсан Засгийн газар байгуулалцаж, АН-тай ч нийлж засаг барилцаж явлаа. Парламентад суудалтай намын ёсоор Ерөнхийлөгчид ч нэр дэвшүүлж, ер нь л Монголын улс төрийн бас нэгэн сонирхолтой тоглогч байж чаддаг байв. Харин өнгөрсөн сонгуулиар ганц ч суудал аваагүйн улмаас парламентад суудалтай нам болж чадаагүй. Нэг ёсондоо ингэснээрээ улс төрийн тавцан дахь МАХН-ын тоглолт хаагдсан гэсэн үг. Харин өнгөрсөн намраас МАХН-ын дарга Н.Энхбаяр нэгэн уран нүүдэл хийсэн нь МАН-тай нэгдэх санаа байлаа. Энэ санал хоёр намын аль ч зүгээс гарсан байлаа гэсэн хожил нь МАХН, түүний удирдлагад ирсэн билээ. МАН гэсэн малгайн дор нөхөн сонгуульд оролцсон учраас л МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар УИХ-д ялалт байгуулсан нь гашуун ч гэсэн үнэн. 100 жилийн ойгоороо МАХН-ыг өөрсдөдөө нэгтгэх МАН-ын хүсэл, МАН гэсэн малгайн дор сонгуульд оролцож хүүдээ ялалт авчрах Н.Энхбаяр даргын хүсэл сонирхол яг цав нийцэж байсан учраас өнгөрсөн аравдугаар сард болсон нөхөн сонгуулийн өмнө хоёр нам нэгдэж байгаагаа зарласан. Нөхөн сонгууль ч болдгоороо болж, Э.Батшугар ялалт байгуулсан. МАН ч МАХН-аа нэгтгэсэн. Нэг ёсондоо чоно бүрэн, хонь цатгалан. Хоёр намын нэгдэх үеийн тохироонуудын нэг нь Э.Батшугарыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх байсан бол дараагийн тохироонууд аажим аажмаар ил гарч л явна. Өнгөрсөн долоо хоногт шинээр байгуулсан Бага хуралдаа чамгүй олон төлөөлөгч оруулж чадсан Н.Энхбаяр дарга МАН-ын Удирдах зөвлөлд өөрийн долоон хүнээ багтаалаа. Энэ бол хоёр нам нэгдэх үеийн бас нэгэн тохироо. Удирдах төвшинд МАХН-ын гаралтай гишүүдийг оруулна гэсэн тохиролцооны хэсэг нь ингэж биелж байна.

Гэхдээ МАН тэдний хүссэн бүрийг өгөөд байхгүй шүү гэдгийг Их хурлын индэр дээрээс МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан маш тойруугаар хэлсэн. Намынхаа Их хурал дээр тавьсан Д.Амарбаясгалангийн илтгэлээс хоёр намын нэгдсэнтэй холбож хэлсэн үгийг нь сонирхуулъя.

“Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам нэгдэх ажлыг зохион байгуулж, хоёр нам нэгдсэн нь Монгол Улсын том эрх ашигт нийцсэн, улс эх орныхоо өмнө тулгамсдсан олон том зорилтыг хамтран шийдэх чухал ач холбогдолтой, нийгмийн хүлээлтэд бодитой хариулт өгсөн түүхэн үйл явдал боллоо. Энэ дашрамд, нэгдэн нийлсэн намын гишүүд маань үүх түүх, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, дотоод эв нэгдлээ ханган, их үйлсийн төлөө хамтдаа зүтгэх ёстой гэдгийг онцлон тэмдэглэж байна” гэж МАН-ын дөрвөн удаагийн ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод байгаа Д.Амарбаясгалан хэлсэн билээ.  

“Гэхдээ гэдэг үгээс өмнөх бүх үг нохойн баас” гэж нэг үг байдаг. МАН-ын генсекийн илтгэл дэх МАХН-тай нэгдсэн хэсгийн “гэхдээ” нь энэ удаа “энэ дашрамд” байв. Учир нь, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлийн ”Энэ дашрамд”-ын дараах өгүүлбэр нь МАХН-ынханд хандсан “Аятайхан байгаарай” гэсэн сануулга байлаа.

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
ТНБД Т.Жамбалцэрэн Хэнтий аймгийн ургацын төлөв, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (64.119.29.63)
    Чоно бүрэн хонь цатгалан гэнэ ээ, энэ сэтгүүлч нэртэй мэдрэлүүдийг зөв бичих, найруулах, зохиомжлох, логик сэтгэлгээтэй бичих сургалтанд хамруулаачээ.
    2021 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (192.82.74.164)
    Н.Энхбаяр гар бариад бугуй барьдаг хүн. Түүний шуналыг МАН хангаж дийлэхгүй. МАН М.Энхболд, Сү Батболдоос салсан шигээ Намбарван, Чойжилсүрэн, Анандбазар, Занданшатар нараасаа салахгүй бол АН-аас ялгаагүй болно.
    2021 оны 12 сарын 12 | Хариулах
  • Баясаа (103.212.118.221)
    Хонь бүрэн чоно цатгалан гэж хэлдэг юм шүү.
    2021 оны 12 сарын 11 | Хариулах
  • АН (66.181.161.108)
    МАН ард олны дунд маш нэр хүндтэй нам юм даа, тэндээс дэвшихээр л Гишүүн болчих юм
    2021 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.57.93.44)
    хор хутгах найруулахдаа ч дээд зэргийн мастер өвгөн дөө харин хүү нь их зөв ярьдаг мэдлэг боловсролтой хүн шиг санагдсан буруу зүйл заачих вий дээ
    2021 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (192.82.70.155)
    Баас хатсан ч өмхийгээ тавихгүй гэж НЭнхбаяр намын дотоод хэрэгт гараа шургуулж л таараа. Чухам тэр шургуулалт юунд хүргэх болоо...
    2021 оны 12 сарын 10 | Хариулах
  • иргэн (64.119.24.212)
    Нэг намын нэгдмэл хүчийг сарниулж, нам байгуулах энэ улс төрийн ашиг, албан тушаал эрх мэдлийн төлөөх аминчхан үзэл, хувийн эрх ашиг хайсан "вирус"-ын халдварыг зогсоох вакцин нь өнөөдрийн энэ эргэж нэгдэх явдал юм. Ийм тоглоом тохуу шиг болхи бүдүүлэг ажиллагааг хэн нь ч хэзээ ч бүү гаргаасай..Их зорилтыг хамын хүч, эв нэгдлээр хэрэгжүүлнэ.
    2021 оны 12 сарын 10 | Хариулах
  • zochin (183.177.99.230)
    haglan butragch hujaa bishsen vm shig,
    2021 оны 12 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    11 цаг 28 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Уржигдар 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Уржигдар 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Уржигдар 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Уржигдар 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК