Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбооны Бээжин дэх Зүүн азийн бүсийн Суурин төлөөлөгч Ольга Джумаеватай уулзалт хийв. Уулзалтын үеэр тус холбоо Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд болон цар тахлын дараах хүндрэлийг даван туулахад хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос 2020-2021 онд Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, хариу арга хэмжээний хүрээнд өрхийн орлогоо алдсан, эмзэг бүлгийн өрхүүдэд хүнс, ариун цэврийн багц, бэлэн мөнгөний тусламж үзүүлэх, халдварын голомтод ажиллаж буй алба хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий сайн дурын идэвхтэн бэлтгэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн байна.
Б.Жаргал