Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсны айлчлал хийхээр ОХУ-ын нийслэл Москва хотод очлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм байна. Мөн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна. Түүнчлэн улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн салбарт стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх талаар уулзалтыг төлөвлөж байгаа гэж мэдээлж байна.
Б.Жаргал