Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Метро, дагуул хот, дэд төв байгуулах ажлуудыг иргэд дэмжжээ

2021-12-16
0
ЖИРГЭХ

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон. Түр хорооны хуралдааны үеэр Эс Ай Си  Эй  ХХК-ийн  гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг Улаанбаатар хотын тулгамдсан асуудал сэдэвт түүвэр судалгааны дүнг танилцуулсан юм.

-Нийслэл хотод тулгамдаж буй асуудлын талаарх түүвэр судалгаанд есөн дүүргийн 600 иргэнийг хамруулан Улаанбаатар хотын хувьд  тулгамдсан асуудал нь юу байна гэдгийг тодотгон гаргасан. Нийслэл хотын хувьд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл сайжирсан гэж зургаан хүн тутмын нэг нь үнэлсэн бол, үгүй гэж дөрвөн хүн тутмын нэг нь үзэж байх жишээтэй. Одоо тулгамдаж буй асуудлыг дэд бүтцийн, нийгмийн, эдийн засгийн гэсэн гурван бүлэгт хуваан ангилсан. Дэд бүтцийн тулгамдсан асуудлын тэргүүнд автомашины зогсоолыг нэрлэсэн бол  гэр хорооллын дахин төлөвлөлт, явган болон дугуйн зам, зай завсаргүй барьсан барилга байгууламж, ногоон байгууламж дутмаг байдал гэсэн асуудлуудыг иргэд нэрлэсэн байна. Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, сургуулийн хүртээмж гэсэн асуудлыг ч дурджээ. Энэхүү тулгамдсан асуудал нь гэр хороолол болон орон сууцанд амьдарч буй иргэдийн хувьд мөн ялгаатай. Гэр хорооллын дахин төлөвлөлт хамгийн чухал гэж гэр хороололд амьдардаг иргэд хэлсэн бол автомашины зогсоолын хүртээмжгүй байдал орон сууцанд амьдарч буй иргэдийн хамгийн тулгамдсан асуудал байна.

Нийгмийн асуудлын тухайд замын түгжрэл, агаарын бохирдол, архидалт, хог хаягдал, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал сэтгэл зовоосон асуудал гэжээ. Урьд нь “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хамгийн эхэнд бичигдэж байсан бол энэ удаа тавдугаарт эрэмбэлэгдсэн. Харин эдийн засгийн асуудлын тухайд судалгаанд оролцогчдын 66.8 хувь нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, 45 хувь нь цалин тэтгэврийн хүртээмж муу байна гэжээ. Мөн иргэдийн амьжиргааны түвшин, ядуурал, жижиг, дунд бизнес эрхлэх боломж, ядуурлыг тулгамдаж буй асуудал хэмээн нэрлэжээ.  Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо байгуулагдсаны дээр хэд хэдэн хуулийн шинэчлэл нь хотын хөгжилд  нааштай өөрчлөлт авчирна гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа бөгөөд тэд хамгийн түрүүнд авто замын түгжрэлийг бууруулах, цалин тэтгэвэр тэтгэмжийг өсгөж эдийн засгийн хямралыг арилгах, амьдрах орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах байх гэж хүлээж буй нь харагдсан хэмээн өгүүллээ.

Судалгааны багийнхны зүгээс хийж хэрэгжүүлэх  ажлыг асууж эрэмбэлэхэд 96.3 хувь нь явган хүний зам барих, 93 хувь нь дугуйн зам барих, 92.8 хувь нь давхар зам, гүүрэн байгууламж  бий болгохыг дэмжсэн байна. Түүнчлэн нийтийн тээврийн автобусны тоог нэмэх, метро байгуулах, дагуул хот, дэд төв байгуулах зэрэг ажлуудыг иргэд өндөр хувиар дэмжсэн хариулт өгчээ.

Судлаачид дэмжихгүй байгаа асуудлуудыг ч мөн асуулгад багтаан эрэмбэлэн жагсаажээ. Тухайлбал, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн онцгой албан татвар болон бусад татварыг нэмэхийг судалгаанд оролцогчдын 65.5 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол хотын иргэний татвар бий болгохоос 64.8 хувь нь татгалзжээ. Хотын авто зам, гүүрийг төлбөртэй, төлбөргүй болгож ялгахыг 63.7 хувь эсэргүүцэж, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортлохыг хориглохыг 50.8 хувь нь, хөдөөгийн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарлахыг 58 хувь нь, нэг өрх нэг автомашинтай байх, нэгээс дээш автомашинтай бол татварыг хоёр дахин нэмэгдүүлэн тооцдог болохыг 54.8 хувь нь, дугаарын хязгаарлалттай өдрийн тоог нэмэхийг 50.8 хувь нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Эдгээрээс судлаачид “Иргэд төрөөс хийж хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлыг ихээхэн шаардаж байгаа ч иргэдийн өөрсдийнх нь зүгээс оролцоог нэмэгдүүлсэн,  хариуцлага шаардсан, татвар хураамж нэмэгдүүлсэн арга хэмжээг дэмжихгүй байгаа нь ажиглагдлаа. Авах зүйлд “тийм”, өгөх, үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд “үгүй” гэж хариулж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан юм.  

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
    1 цаг 33 мин
  • Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байна
    1 цаг 55 мин
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё”-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
    15 цаг 34 мин
  • Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
    15 цаг 40 мин
  • “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
    16 цаг 4 мин
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    16 цаг 30 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    16 цаг 34 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    17 цаг 6 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    17 цаг 26 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    17 цаг 29 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    17 цаг 45 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    18 цаг 20 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    19 цаг 32 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    19 цаг 43 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    19 цаг 53 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    20 цаг 59 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    21 цаг 0 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    21 цаг 17 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    21 цаг 22 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    22 цаг 2 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
24 баримт
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК