УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар үг хэлж, асуулт асуув. Тэрбээр “Бүтэц зохион байгуулалт нь зөв юм уу. Кибер аюулгүй байдал дээр хяналт тавьдаг, тэрийгээ зохицуулдаг байгууллага чинь зөв юм уу. Ерөнхий сайд ахлах юм байна шүү дээ.
Тэгээд Тагнуулын байгууллага гол үүрэгтэйгээр оролцоно. Тэгэхээр кибер аюулгүй байдалтай холбоотой, цаашдаа хамтарч ажиллах нь IT-гийн байгууллага гэж ойлгож байна. Бусад орны жишгээр. Тэр байгууллага Тагнуулын байгууллагатай хамтарч ажиллах уу. Тагнуулын байгууллага гол байр суурьтай орж байгааг буруу гэж үзэж байна. Төрийн мэдээллийг хариуцана гэж л байна. Гэхдээ тэр төр чинь хувийн хэвшлийнхтэй хамтарч ажиллана. Тагнуулын байгууллагын сүлжээ нэвтэрсэн улс орон болоод цаашдаа хөгжил дэвшилд гай болох биш үү.
Хоёрдугаарт, бүгдийг Ерөнхий сайд дээр аваачдаг нь ямар вэ. IT-гийн салбарт авч байгаа зээл тусламжтай холбоотой чиглэлээр бүгдийг Тагнуулаас зөвшөөрөл авах нь байна. Тагнуул нь тэрийг нь мэдэх ч юм уу. Тэгэхээр орчин үеийн өндөр ур чадвар шаардсан талбарыг Тагнуулын байгууллагаар аюулгүй байдлыг нь хянаж явдаг тогтолцоог зөв гэдэгт эргэлзэж байна. Энэ салбарынхаа хөгжлийг боймлох юм биш үү. Хандлага нь буруу хуулийн төсөл гэж харж байна.
Б.Жаргал