УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Бадарчийн Жаргалмаа хэлэхдээ “2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчлахдаа “Боинг” онгоц худалдан авах тухай гэрээ хэлэлцээр байгуулж, Монгол Улс анхны “Боинг” онгоцоо хүлээн авах нь гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Үүний төлбөрийг төлсөн үү, энэ онгоц зорчигч тээвэрлэж үзсэн үү. “Боинг” компанийн онгоц осолдсноос хойш олон улсад ашиглахаа больсон гэдэг мэдээлэл гарсан. Мөн ковидын нөхцөл байдлаас шалтгаалан онгоцоор зорчихдоо хоол ч идэлгүй ниссэн шүү дээ. Амандаа маскаа зүүгээд. Тэгэхэд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлээгүй" гэв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)