УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урдчилан сэргийлэх сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлэв. Тэрбээр “Сүүлийн 20, 30 жилийн хугацаанд Үндсэн хуулиар олгогдсон эрхээсээ Их хурал татгалзаад явсан байхгүй юу. Их хурлаа мөлжсөөр байгаа сул болгосон. Энэ хууль Их хуралд төрийн эрх барих байгууллагад үйл ажиллагааг нь дээрдүүлэхэд алхам болно. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад бид анхаарал тавих ёстой. Улстөрийн албан тушаалтай том хэргүүдийг чадахгүй байгаа. Зориг, Төмөр-Очир, Батхүүгийн хэрэг юу болсон нь мэдэгдэхгүй. Ямар ч эзэнгүй. Ийм хэргүүлийг цэгцлэхгүй яваад байвал улстөрийн захиалгат гэмт хэргүүд олширно. Дутуу хаях тусам олширно. Энэ хуулинд мөрдөн шалгах гэсэн заалт суларсан харагдана” гэв.
Б.Жаргал