Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батцэцэг: Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах зорилтыг дэвшүүлж байна

2021-12-17
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлалын өмнөхөн ОХУ-ын “Известия” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.


-Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой өнгөрсөн 11 дүгээр сард тохиосон. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12 дугаар сарын 16-ны өдөр ОХУ-д айлчлал хийхээр төлөвлөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ямар асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна вэ?

-Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал оны туршид өргөн хүрээнд тэмдэглэж байна. Энэхүү түүхт ойг тэмдэглэх хүрээнд, хоёр улсын харилцаа шинэ зуунд шилжих босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлал хийх гэж буйд баяртай байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзах үеэрээ өнгөрч буй зуун жилийн хугацаан дахь хоёр улсын харилцааны хөгжлийн явцыг дүгнэж, цаашдын хөгжлийн зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар ярилцаж, харилцааны шинэ зууны замын зураглалыг гаргана гэсэн хүлээлттэй байна.

Айлчлалын үеэр иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, ялангуяа худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийн талаар ярилцах төлөвлөгөөтэй байна. Хоёр улсын харилцаанд сүүлийн жилүүдэд хуримтлагдаад байсан аж ахуйн шинжтэй цөөн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, хуучин асуудлуудыг хуучин зуунд нь үлдээж, харилцааны шинэ зууныг томоохон төслүүдээс эхлүүлэх нь зүйтэй юм.

Айлчлалын үеэр “Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тортоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” болон хилийн боомт, гааль, оюуны өмч, боловсрол, соёлын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах зорилтыг дэвшүүлж, дунд, урт хугацааны хамтарсан төлөвлөлтийг хийх нь зүйтэй гэж боддог. Түүнчлэн Оросын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг ашиглан манай улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж, Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ болон гуравдагч орны зах зээлд гаргах хамтын ажиллагааны хэлбэр ихээхэн ирээдүйтэй юм. Ийм боломжийг хоёр улсын аж ахуйн нэгжүүд идэвхтэй эрэлхийлнэ гэж найдаж байна. Монгол Улсын Загсийн газар эрх зүйн үндсийг сайжруулж, худалдааны саад тотгорыг бууруулахад анхаарах болно.

–Монгол Улс 2012 онд НАТО-гийн түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөрт нэгдэн орсон бөгөөд монгол цэргүүд НАТО-гийн Афганистан дахь ажиллагаануудад тогтмол оролцож ирсэн. АНУ, БНХАУ хооронд хурцадмал байдал үүсэж буй энэ нөхцөл байдалд Монгол, НАТО хоорондын ирээдүйн хамтын ажиллагааг хэрхэн харж байгаа вэ? Энэ хамтын ажиллагаа нь Монгол Улсын ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаанд ямар нөлөө үзүүлдэг вэ?

–Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангахад  өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьж ирсэн. Энэ хүрээнд 2012 онд НАТО-тай түншлэл, хамтын ажиллагааны тусгай хөтөлбөрийг байгуулж, тус байгууллагын түнш орон болсон. Тухайн үед терроризмын эсрэг сургуулилт зэрэг чиглэлээр ОХУ, НАТО-гийн хооронд ч идэвхтэй хамтын ажиллагаа өрнөж байсан.

Монгол Улс, НАТО хоорондын түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөр нь улс төрийн яриа хэлэлцээ, сургалт боловсрол, чадавхыг бэхжүүлэх, энхийг дэмжих ажиллагаа, аюулгүй байдлын шинэ сорилтуудыг даван туулах чиглэлээр хэрэгжиж байна. Энэ хүрээнд тухайлбал НАТО-тай хамтран “Батлан хамгаалах боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн.

НАТО-тай тогтоосон манай хамтын ажиллагаа энх тайван, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал болон аюулгүй байдлыг хангах нийтлэг үнэт зүйлс дээр үндэслэсэн бөгөөд энэ нь манай улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд тунхагласан олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэх зорилгод бүрэн нийцдэг. Өөрөөр хэлбэл Монгол Улс, НАТО-гийн хамтын ажиллагаа аль нэг улсын эсрэг чиглээгүй гэдгийг тэмдэглэхийг хүсэж байна.

–БНСУ, БНАСАУ хоорондын харилцааг дэмжих зорилготой Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тухай “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г үргэлжлүүлэх сонирхол Монгол Улсад байгаа юу?

–Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийн бүх орныг хамруулсан яриа хэлэлцээний механизмыг бий болгох санаачилгуудыг 1980-аад оноос хойш дэвшүүлж ирсэн түүхтэй. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хэмээх механизм байгуулах санаачилгыг Монгол Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч 2013 оны 3 дугаар сард дэвшүүлсэн.

Манай улсын санаачилгыг бүс нутгийн орнууд дэмжиж, 2014 оноос эхлэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг тогтмол зохион байгуулж ирсэн. Харамсалтай нь цар тахлын нөхцөл байдлын улмаас уг хурлыг 2020, 2021 онд зохион байгуулж чадаагүй. 

Яриа хэлэлцээний энэхүү механизмаар дамжуулан Солонгосын хойгийн зөрчил, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, зогсонги байгаа асуудлуудыг шийдвэрлэх шинэ гарцыг нээхийг манай улс зорьж ирсэн. Энэхүү санаачилга нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн, бүс нутгийн түвшинд яриа хэлэлцээг идэвхжүүлэхэд тустай тул цаашид ц үргэлжлүүлэн зохион байгуулахыг миний бие дэмждэг. Ээлжит хурлыг ирэх онд зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул ОХУ зэрэг бүс нутгийн орон идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.

–Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд УБТЗ-ын оролцоотойгоор Тавантолгой –Зүүнбаян чиглэлд 415 км урт төмөр замын шугам баригдаж байна. Энэ зам хэзээ бүрэн ашиглалтад орох вэ? Гурван улсын эдийн засгийн харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

–Монгол, Орос, Хятад гурван улсын хамтын хүчин чармайлтын дүнд гурван талын хамтын ажиллагааны механизм бүрдэж, эрх зүйн үндэс бэхжиж, хамтын ажиллагааны салбар өргөжиж, зарим салбарт тодорхой ахиц гарч байна.

Ялангуяа, дамжин өнгөрөх тээврийн тухайд онцгой ахиц гарч,  2021 оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын нутгаар дамжуулан тээвэрлэсэн ачааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 210 хувиар нэмэгдсэн бөгөөд цаашид ч улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байна. Дамжин өнгөрөх тээврийн хэмжээ ийнхүү нэмэгдэж буй нь гурван талын зохицуулалтыг сайжруулснаас гарах хамтын ажиллагааны үр өгөөжийн тодорхой жишээ юм.

Монгол Улс жилээс жилд өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангах, төмөр замын шинэ гарцуудыг бий болгох, хөрш орнуудын нутгаар дамжин далайд гарах замаар тээвэр, логистикийн салбараа хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн нэг чухал ажил нь дотоодын нөөц бололцоонд тулгуурлан 2019 онд эхлүүлсэн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт юм.

Жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүхий энэхүү төмөр замын төслийн гүйцэтгэл 97,6%-тай байгаа бөгөөд 2022 оны 7 дугаар сард ашиглалтад бүрэн оруулна. Улмаар энэхүү төслийг үргэлжлүүлэн Зүүнбаян-Хөөт-Эрээнцав, Зүүнбаян-Ханги төмөр замыг барьснаар гурван улсын холбох төмөр замын шинэ гарцууд бий болох бөгөөд манай улсын транзит тээврийн боломжийг нэмэгдүүлэх, төмөр зам дагуу байрлах 30 гаруй томоохон  орд азрын баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад тустай юм. Энэ нь хөрш орнуудын хувьд ч шинэ боломжуудыг нээх, харилцан ашигтай хамтын ажиллагааны төслүүд юм.

–Өнгөрсөн 10 дугаар сарын сүүлээр Монгол Улс “Газпром” компанитай Хятад руу байгалийн хий нийлүүлэх “Союз Восток” байгалийн хийн хоолойн шугамын схемийг тохирсон тухай мэдээлэл гарсан. Энэ төсөл хэзээ бүрэн хэрэгжих вэ?

–ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төсөл нь 2016 онд байгуулсан “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан томоохон төслүүдийн нэг юм.  

“Эрдэнэс Монгол” компанийн харьяалал дахь “Эрдэнэс Газ”, “Газпром НХН”-ийн охин компани “Газопровод союз восток” болон хоёр улсын Засгийн газар, холбогдох байгууллагууд хийн хоолой барих төслийг урагшлуулахаар цар тахлын нөхцөл байдлад ч үр бүтээмжтэй хамтран ажиллаж байна.

Төслийн ТЭЗҮ-ийг талууд хэлэлцэн баталж, дараачийн шатны ажлуудыг ирэх онуудад амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Төслийг хэзээ бүрэн хэрэгжүүлж дуусахыг одоогоор хэлэх боломжгүй. Мэдээж хятадын талтай ярьж, тохиролцох асуудал олон бий. Гэхдээ миний бие холбогдох байгууллагуудын мэдээлэлд үндэслэн төслийн хэтийн төлвийг өөдрөгөөр харж байгаа.

–ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барьснаар Монгол Улсын ОХУ-аас хамаарах хамаарлыг нэмэгдүүлнэ гэж үзэж буй судлаачид байгаа. Та энэ дүгнэлттэй санал нийлэх үү?

–Монгол, Орос хоёр улс шиг бүтэн зууны туршид ойр дотно, тогтвортой хамтран ажиллаж буй улсууд цөөн. Хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь улс хоорондын харилцааны түүхэнд тэмдэглэхүйц онцгой шинж чанартай юм. Манай хоёр улсын хооронд зарчмын зөрүүтэй, шийдвэрлэгдээгүй асуудал байхгүй.

Манай улс хөрш орнуудтайгаа эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хоёр болон гурван талын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хөгжүүлж ирсэн. Тиймээс байгалийн хийн дамжуулах хоолой барих төсөл ч амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.  Энэхүү төсөл нь гурван улсын эдийн засгийн ашиг сонирхолд нийцэж буй, харилцан ашигтай төсөл учраас ийм итгэл бидэнд төрж байгаа юм.  Гэхдээ ийм том хэмжээний мега төслийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардлагатай гэдэг нь Орос, Хятадын хооронд өмнө нь хэрэгжүүлсэн төслүүдийн явцаас ч харагддаг.

Бид “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны авто зам, хийн хоолой барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн ач холбогдолтой төслүүдийг урагшлуулах сонирхолтой байна.

–Та батлан хамгаалах, цэрэг-техникийн салбарын хамтын ажиллагааг хэрхэн дүгнэдэг вэ?

–“Үгээр хэлсэн нөхөрлөлөөс тулаанаар гагнагдсан андлал бөх” гэж орос нөхөд маань ярьдагчлан Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө алтан амиа өргөсөн орос цэрэг эрсийн алдар гавьяаг монголчууд бид үеийн үедээ санан дурсах болно. Манай улсын нэгэн алдарт найраглалд уран яруу дүрсэлсэнчлэн “Халхын голын баатруудын хөшөө тийш очих ардын зам балрахгүй” юм.

Монголын ард түмэн Дэлхийн II дайн эхэлсэн өдрөөс дуусан дуусах хүртэл “Бүхнийг фронтод” уриан дор, тухайн үеийн улсын эдийн засгийн нөөц, боломжийг бүрэн ашиглан Оросын ард түмний баатарлаг тэмцэлд дэмжлэг тусламж үзүүлсэн. Энэхүү дэмжлэгийг маань Оросын ард түмэн ямагт санан дурсаж, залуу хойч үедээ таниулан ойлгуулж, “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх цэцэрлэгт хүрээлэнд, Монголын ард түмний тусламжийг бэлгэдсэн хөшөөг Москва муж дахь “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан байдаг. Үүнээс гадна Ялалтын баярт зориулсан ёслолын жагсаалд манай зэвсэгт хүчний төлөөллийг урин оролцуулдаг юм. 

Манай улсын цэргийн мэргэжилтнүүдийн дийлэнхи хувийг ОХУ-д бэлтгэж, зэвсэглэл, техникийн шинэчлэлийг хоёр улсын хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж ирсэн. 

Зовох цагт харилцан дэмжлэг үзүүлж, томоохон сорилт бэрхшээлийг хамтын хүчээр даван туулсан хоёр ард түмэн, зэвсэгт хүчний хамтын ажиллагаа цаашид ч тогтвортой өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • яү (192.82.65.146)
    энэ хэцүү тайван бус цагт их хөршийнхөө дэмжлэгийг бат барьж байх ь чухал шүү
    2021 оны 12 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ
    11 мин
  • ӨНӨӨДӨР: “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөн болно
    15 мин
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
    2 цаг 20 мин
  • Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байна
    2 цаг 42 мин
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё”-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
    16 цаг 21 мин
  • Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
    16 цаг 27 мин
  • “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
    16 цаг 51 мин
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    17 цаг 17 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    17 цаг 21 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    17 цаг 53 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    18 цаг 13 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    18 цаг 16 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    18 цаг 32 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    19 цаг 7 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    20 цаг 19 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    20 цаг 30 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    20 цаг 40 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    21 цаг 46 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    21 цаг 47 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    22 цаг 4 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
24 баримт
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК