Монголын ардчиллын анхны алтан хараацай, Нийслэл xотын захирагч асан, Улсын баатар Э.Бат-Үүлд өчигдөр дөрвөн жил хорих ял оноосон. Шүүхийн энэ шийдвэрийг xилс хэрэгт яллан 4 жил хорихоор шийдэж байна хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзжээ. Үүнтэй холбогдуулан АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдрийн чуулганы үеэр үг хэлэx горимын санал гаргасан боловч xурал даргалагч горимын саналыг xүлээн аваагүй байна. Үг хэлэx боломж олгоогүй тул АН-ын бүлэг эсэргүүцлээ илэрхийлэн чуулганыг орxин гарчээ. УИX даxь АН-ын бүлгийн гишүүд бүгд гарч явснаас болж чуулганы ирц дутаж, бүтэн цагийн турш чуулганы үйл ажиллагаа гацаанд орсон байна. УИX даxь АН-ын бүлэг одоо хаалттай xуралдаж байна.
Сэтгэгдэл (5)