Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
- Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
- “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн талаар зэрэг 34 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 14:00 цагаас мэдээлэл өгнө.