Засгийн газар уламжлал ёсоор хуралдаж, зарим шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн гадаадаас ирж байгаа иргэдийг бүгдийг гурав хоног тусгаарлах зөвлөмжийг Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс гаргасан саналыг Ерөнхий сайд дэмжиж, нарийвчилсан журам гаргахыг УОК-т үүрэг болголоо. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Ерөнхий сайд Усан бар жилийн билгийн тооллын шинийн нэгэнд Төрийн золголтыг хийхгүй байх, айл өрх, иргэдийг цомхон хүрээнд буюу баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх зөвлөмжийг УОК-т үүрэг чиглэл өглөө” гэв.
Сэтгэгдэл (3)