УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Чуулганаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-н гишүүн С.Бямбацогт үг хэлж, асуулт асуув. Тэрбээр “Улаанбаатарын түгжрэл нийт иргэдийн хамгийн тулгамдсан, хамгийн бухимдуулсан асуудал байна. Ирэх дөрвөн жилд түгжрэлтэй онцгой анхаарч бодлогоо тодорхойлж байгаа. Гэтэл орж ирж байгаа төслөөс харахад тодорхой үр дүн харагдахгүй байна. Улаанбаатарын түгжрэлийг бууруулах чиглэлээр УИХ-аас нийслэлд 420 тэрбум төгрөг хуваарилж, өмнө нь байгаагүй их мөнгө шийдэж өгсөн. Дахин 100 сая долларын хөнгөлттэй зээл авах гэж байгаа юм байна. Тэр нь 300 орчим тэрбум төгрөг. Үндсэндээ ирэх жил 700 орчим тэрбум төгрөгөөр замын асуудалд хөрөнгө оруулалт хийгдэх нь. Гол нь үр дүн гарах ёстой. Баруун товчооноос зүүн товчоо хүртэл тойрог замтай болоё. Ингэж чадвал баруунаас зүүн тийш замын хөдөлгөөний ачаалал эрс багасана гэдэг тооцоо, судалгаа хийсэн. Энэ 20 орчим км замаа хийчих” хэмээн хэлэв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)