УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Чуулганаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үг хэлж, асуулт асуув. Тэрбээр “Үндсэндээ 81 тэрбум төгрөгөөр 20, 30-аад км зам, заримыг нь засаж сайжруулж, 17 км зам өргөтгөх асуудал орж байна. Энэ төсөвт өртөг нь яасан ч том юм. Нийтийн тээврийн шинэчлэлд есөн тэрбум төгрөг гэнэ. Гэхдээ бодитой юм алга. Автобусны буудлууд сайжруулна, засна л гэж байна. Улс эх орны эдийн засаг чинь туйлаад байхаар санхүүгийн боломж байгаа юм уу. Эсвэл нийслэлийнх халгиж цалгиад байгаа юм уу. Ингэж цавчаа хийдгээ болихгүй юм уу. 100 сая доллар чухал юм уу. Өмнөх 420 тэрбум доллараараа ажлаа хийж чадаагүй шүү дээ. 300 орчим тэрбум төгрөгийг цацаж байгаа юм шиг оруулж ирж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)