УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Чуулганаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, асуулт асуулаа. Тэрбээр “Ээлжит зээл авах юм аа оруулж ирж байна. Энэ зээл чинь үр дүнтэй байх уу. Өмнө нь авсан зээл үр дүнтэй байсан уу. Улаанбаатарт үлгэр жишээ зам байна уу. Тэр гээд хэлчих. Сонгуулиар сүр дуулиантай барьсан гүүр нь явган хүний замгүй. Маш харамсалтай. Дарханы зам одоо болтол ашиглалтад ороогүй байна. Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлж байгаа зам гэсэн. Баахан өр авлагатай хүн Улаанбаатар хотыг удирдаж байна гээд сошиалаар бичиж байна. Хувийнхаа юмыг удирдаж чадаагүй байж нийслэлийг удирдаж чадах уу. Их өртэй юм билээ. Аз жаргалтай Улаанбаатар нь хаана байгаа юм. Замын хөдөлгөөнд ормогц л бухимдаж эхэлдэг. Ямар ч гэрэл гэгээтэй юм алга.
Б.Жаргал
Сэтгэгдэл (5)