УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Чуулганаар Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл асуулт асууж, үг хэлэв. Тэрбээр “Хоёр улсын эрх ашиг явж байгаа. Гэхдээ тэнцвэртэй хөгжил цаашдаа яаж явах юм. Хятадын барилга байгууламж баригддаг. Харин манайх талаас зөвхөн бараа бүтээгдэхүүн авдаг харилцаа тэнд үүсэж, эцсийн дүнд манай тал хожоогүй зүйл гарах вий. Манайх чөлөөт худалдааны хэлэлцээрээс хохиролтой явж байгаа. Бид хохирсон, хятад хожсон яриа удахгүй гарах байх гэж бодож байна" хэмээн онцлов.
Б.Жаргал