УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Чуулганаар Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж үг хэллээ. Тэрбээр “Цар тахлын үед ложистикийн хямрал дэлхий даяар үүссэн. Ялангуяа төмөр замын болон далайн тээврийн ложистик хаа саагүй хямралд өртсөн. Үүнээс шалтгаалаад барааны үнэ өсөх, бараа тээвэр боомтууд дээр гацаж байна. Энэ байдлыг урагшлуулахад агаарын тээвэр, ачааны онгоц чухал хэрэгцээтэй байгаа юм. Ачааны онгоцыг гаалийн татвараас чөлөөлж буй нь зөв” хэмээн хэлэв.
Д.Батчулуун