УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар Гаалийн үнийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцэж байгаа бөгөөд энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, асуулт асуув. Тэрбээр "Далайн болон төмөр замын тээвэр хүндрэлтэй байгаа энэ үед агаарын тээвэр маш чухал. Агаарын тээвэр анхны хөрөнгө оруулалт дээр НӨАТ, гаалийн татварыг чөлөөлнө гэдэг маш чухал дэмжлэг. Ховд аймагт 45 тонны ачаа буулгахад ачилт хийхийн тулд 17 мянган ам.доллар төлж байна. Үйлчилгээ авч байгаа компани өөрсдийнхөө ачигч нарыг ажиллуулдаг. Наалт дарсны төлөө 17 мянган ам.доллар буюу 50 орчим сая төгрөг МИАТ авч байна. Энэ асуудал дээр либералчлах ажлыг яаралтай хийх хэрэгтэй" гэв.
Б.Жаргал