Шадар сайд С.Амарсайхан Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Эрээнд халдвар гарсныг бүгд мэдэж байгаа. Эрээн хотын талаас хил нээх асуудал хойшилсон тал бий. Эрээнд гацаад байсан 150 ачаатай автомашиныг татаж эхэлсэн. Өвлийн энэ үед зуны шатахуунтай машин асахгүй байх доголдлоос шалтгаалан удааширч байгаа асуудал бий. Гэхдээ энэ асуудал цаашид жигдрээд явах байх. Эдгээр машиныг татаж оруулсны дараа залгуулаад цаанаас орж ирэх ачаа тээврийг чингэлэгээр авчирна гэж хятадын талтай тохирсон. Манай талаас орсон ачаа тээврийн жолооч нар халдвар хамгааллын дэглэм зөрчсөн гэх асуудлыг хяталын талаас ярьж байна. Хилийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагуудыг бараа бүтээгдэхүүн татаж авах үйл ажиллагаанд оролцож байгаа жолооч нарыг дэглэмээ сайтар сахих, алдаа дутагдал гаргахгүй байх тал дээр онцгой анхааруулж байгаа. Галт тэргээр 50 орчим вагон ачаа татаж байгаа. Хүнсний болон түргэн муудах бараа бүтээгдэхүүнийг галт тэргээр татаж байгаа. Эрсдэл байхгүй гэж үзэж байгаа. Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн зөвхөн айл өрхийн цахилгаан, дулааныг мөнгийг долдугаар сарын 1 хүртэл хөнгөлнө. Тэр нь 75 тэрбум төгрөг болно. Энэ төлбөрийг Эрдэнэ үйлдвэрээс гаргана.
Б.Жаргал