Монгол Улсад коронавирусний 83 шинэ тохиолдол батлагдлаа. Улаанбаатарт 57 бол орон нутагт 20 хүн коронавирусний халдвар авсан байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол зургаа бол харамсалтай нь нэг хүн нас барлаа. Орон нутгаас 13 аймагт шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 1941, гэрийн хяналтанд 3447 хүн байна.