Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээндээ БНСУ-ын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд дулааны станц барих төслийг хэрэгжүүлж, Баянгохонгор, Завхан, Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймагт барилга угсралтын ажлыг эхлүүлжээ. Гүйцэтгэгч талаас 19 зуух бүхий долоон станц, 57 дулаан дамжуулах төвийг хоёр жилийн хугацаанд барих юм. Ингэснээр иргэдийн ажиллаж, амьдрах орчин сайжирч, нийслэл рүү чиглэсэн их нүүдэл саарна гэж үзэж байна. Цаашлаад 1000 орчим ажлын байр бий болох сайн талтай болохыг онцлов. Түүнчлэн 1086 амины орон сууц, 437 төсөвт байгууллага дулааны эрчим хүчээр хангадах юм.
Б.Жаргал