Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн ордонд цэргийн дээд цол хүртээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Сүнрэвийн Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Жавзмаагийн Болдбаатар нар Бригадын генерал цол хүртлээ.
Сэтгэгдэл (1)