Цар тахлаас улбаалж, дельта хувилбарын нөхцөл байдлаас шалтгаалан танхимын сургалтыг тасалдуулахгүйн танхим болон цахимаар хичээллэх хувилбарыг хэрэгжүүлж байгаа. Хэрэв Омикрон хувилбар дотоодод бүртгэгдвэл танхимын сургалтыг тасалдуулахгүй байх бодлого баримтална хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Цааш хэлэхдээ дотоодод Омикрон хувилбар бүртгэгдээд, танхимаар хичээллэх боломж нь хязгаарлагдвал зайны сургалтыг илүү хүртээмжтэй болгох, хүүхэд бүрт интернэтийг хүргэх зэрэг эдийн засгийн үр дагавартай маш олон асуудлыг богино хугацаанд шийдэх хэрэгцээ шаардлага үүснэ” гэв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)