УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Чуулганаар “Оюу толгой”-н ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай тогтоолын төсөлтэй холбоотой асуулт хариулт өрнөлөө. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн эсэх, гүний усны ашиглалтын талаар УИХ гишүүн Б.Саранчимэгийн асуусан асуултад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ингэж хариуллаа. Тэрбээр “Байгаль орчны асуудлаар хамтарч ажиллах санал тавьсан. Харин тодорхой асуудал яригдаагүй. Усны ашиглалтын асуудлаар түр хороо ажлын хэсэг гаргаж ажиллаж байгаа. Ахлагчаар Ш.Адьшаа гишүүн санал дүгнэлтээ түр хороонд танилцуулахад бэлэн болсон. Усны ашиглалтын асуудлыг тусгаж зарчмын зөрүүтэй санал гаргаснаа хураалгах гээд бэлдэж байна” гэлээ.
Т.Мөнхжаргал