УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Чуулганаар “Оюу Толгой” ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үг хэлж, асуулт асуув. Тэрбээр “Зээл авахгүй байж болно. Тэрийг ойлгож болно. Гэхдээ зээл авахгүйгээр энэ төслийг явуулах гурван хувилбарыг түрүүн хэллээ. Уг нь өсөн нэмэгдэх зохицуулалтыг оруулбал зүгээр байгаа юм. Ингэж байж төгс болох юм. Эрдэнэт шиг хэлбэрээр. Зэсийн үнэ унавал яах вэ. Бидэнд Чалкогийн гашуун туршлага бий. Хоёрдугаарт бүтээгдэхүүний урьдчилгаа бол үнэтэй шийдвэр. Чалкод бид 350 сая долларын өрөнд орсон. Бүтээгдэхүүнээ урьдчилж зарах нь ашигтай байх уу, эсвэл санхүүжилтийн хямд механизмаар санхүүжүүлж явах нь ашигтай байх уу гэдэг хувилбаруудыг хийх бололцоо байна уу. Гуравдугаарт хувьцаа нэмж гаргахаар хоёр талаасаа хувьцаа эзэмшигчдийн хувьцаа багасдаг” гэв.
Б.Жаргал