УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Чуулганаар “Оюу Толгой” ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгийг хийж байна. Энэ үеэр Ц.Даваасүрэн гишүүн санхүүжилтийн зохицуулалт, гуравдагч этгээдийн хөрөнгө оруулалтын талаар Н.Наранбаатар гишүүний асуултад хариуллаа.
-Хөрөнгө оруулалтын гэрээгээрээ “Оюу Толгой” компанид анхны хөрөнгө оруулалт хийснээс хойш үйл ажиллагааны орлогоороо дараагийн бүтээн байгуулалтаа хийж байх ёстой. 2010 оны тэнцүүгээр 5.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ. Нийтдээ 11 тэрбум долларын зардал гарна гэсэн тэнцүүтэй. Өөрөөр хэлбэл 5.1 тэрбум доллараас бусдыг үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлэх ёстой. Энэ жил үйл ажиллагааны орлогоор 2000 онтой харьцуулахад үнийн өсөлтийн зөрүүгээс шалтгаалж нэг тэрбум доллар олж байгаа. Одоо дансанд нь 600 сая доллар байгаа. Бас өөр нэг боломж байгаа нь тодорхой гишүүдийн саналаар Оюу толгойд өр үүсгэхгүй байх гэдэг саналийг авсан. Харин тодорхой хэмжээний борлуулалтын урьдчилсан гэрээ хийгээд өр үүсгээд санхүүжилт хийгээд явах боломж нь нээлттэй гэсэн үг” хэмээн хариулав.
Т.Мөнхжаргал