УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан болж байна. Чуулганаар “Оюу Толгой” ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэлж, асуулт асуув. Тэрбээр “Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Чингис бонд” гэдгээр гадаадаас мөнгө босгохдоо арилжааны өндөр хүүтэй, хугацаа богинотой зээл авсанаас болж Монгол Улс өрөнд орсон. Өрийн тааз ямар байгаа билээ. Мөнгө үнэхээр хэрэгтэй. Санхүүжилтийг яаж босгох вэ. Арилжааны өндөр хүүтэй, хугацаа богинотой зээл авахгүй байх тал дээр Засгийн газар хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ” хэмээн хэллээ.
Б.Жаргал