УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан болж байна. Чуулганаар Засгийн газраас өргөн барьсан Шинэ сэргэлтийн бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “урд хөршид болох эв санааны билэг тэмдэг олимпын наадам дээр Ерөнхий сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ гэсэн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ингэж хариуллаа. Тэрбээр “Олимп бол дэлхийн хүн төрлөхтний эв санааны том баяр. Энэ улс төрөөс ангид байх ёстой. Тийм учраас Монгол Улс өвлийн олимпыг дэмжиж, Ерөнхий сайдын хувьд миний бие оролцоно. Эв санааны хувьд нэг байгаагаа илэрхийлнэ. Олимп бол улс төржих сэдэв биш юм. БНХАУ-тай эв санааны хувьд олимпын байр суурин дээр нэг байгаа гэдгээ илэрхийлнэ” хэмээн хэллээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)