Засгийн газрын 2021 оны сүүлчийн хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас цр тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг саармагжуулах зорилгоор 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн хугацаанд айл өрх, аж ахуй нэгжийн хэрэглсэн цахилгаан дулаан, эрчим хүчин, хог, усны төлбөрийг бүрэн даах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр бодитой дэмжлэг болсон. Энэ хөнгөлтөнд Засгийн газраас 890 тэрбум төгрөгийг гаргаж зарцууллаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэрэглсэн дулаан, цахилгаан эрчим хүчний төлбөрийг ахуйн хэрэглэгч дээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлүүлэхээр боллоо. Гэр хороололд амьдардаг хэрэглэгчдийн хувьд 350 кв цаг хүртэл, орон сууцанд амьдагдаг ахуйн хэрэглэгчдэд 250 кв хүртэл хэрэглсэн цахилгаан эрчим хүчний үнийг Засгийн газраас хэрэглэгчийн өмнөөс төлөх шийдвэр гаргалаа" хэмээн хэлэв.
Б.Жаргал