Засгийн газрын 2021 оны сүүлчийн хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Хүн амын дархлаажуулалт өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд хамрагдалт 69.7 хувь, хоёрдугаар тунд хамрагдалт 66.5 хувь, харин 28 хувь нь гуравдугаар тунд хамрагджээ. Өнөөдрийн байдлаар дэлхий дахины 122 улсад омикрон хувилбар эрчимтэй тархсан байна. Харин манай улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй ба хилийн тандалт, тусгаарлалтын арга хэмжээ авч ажиллаж байна. Арваннэгдүгээр сарын 28-аас хойш нийт 338 тохиолдол зөөвөрлөгдсөн. Халдварын эрсдэл өндөр байгаа тул иргэдийг дархлаажуулалтандаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна" гэв.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 18 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Зарим шийдвэрээс дурьдвал:
1.Коронавирусний омикрон хувилбараас уьдчилан сэргийлэх, тархахаас хамгаалах тухай 5.6 тэрбум төгрөг, Замын-үүд-Эрээн чиглэлийн хилийн шугам дахь чингэлэг тээвэрлэлтэд зориулж гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэлээ.
2.Орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кв цаг хүртэлх, гэр хорооллын айлын 350 кв цаг хүртэлх цахилгаан эрчим хүчний төлбөрийг ирэх тавдугаар сарын 31-ны өдөр хүртэл төр хариуцна.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)