Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг гишүүний хэлсэн АН-ыг самарч байгаа гурав хэн бэ?

2022-1-04
0
ЖИРГЭХ

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдөр мэдээлэл хийж, “Ub palace”-д болсон АН-ын Онц их хурлыг Дээд шүүхээс хүчин төгөлдөр гэсэн тогтоол гарсан тухай мэдээлсэн. Уг Онц их хурлаар АН-ын даргаар О.Цогтгэрэлийг баталсан билээ. Дээд шүүхийн тогтоолыг танилцуулсан АН-ын бүлгийн гишүүдийн хийсэн хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АН-ыг самарч байгаа гурван хүнийг нэрлэсэн. Тэрээр, “Энэ хавар манай намын бүлгийн 13 гишүүн нэгэн цул болон “Монголд шударга бус байдал хэрээс хэтэрлээ, нэг намын дарангуйлал тогтлоо.Төрийн хэдэн байгууллага, түүний хэдхэн дарга нар АН-ын хувь заяаг хууль бусаар шийддэг боллоо” гээд талбай дээр гарч өлсгөлөн зарласан. Өлсгөлөнг УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ынхан “Та нар ордонд ороод ир ээ, тойрч суугаад төрийн байгууллагын ажилтан, алба хаагчид үнэхээр хууль ном зөрчсөн бол бид хяргаад өгнө” гэж хэлээд өлсгөлөнг буулгасан. Түүнээс хойш долоо найман сар өнгөрлөө. Нөгөө хэлээд байсан асуудлуудыг УИХ руу оруулж ирдэггүй. Яагаад УИХ руу оруулж ирэхээс яагаад айгаад байгаа вэ гэхээр Бүртгэлийн байгууллага дээр, МАН-ын нөлөөллөөр булхай хийчихсэн л байхгүй юү. Бүртгэлийн даргыг өнөөдөр хэн удирдаж байгаа юм гэхээр С.Бямбацогтын компанийн нэг нөхөр оччихсон. Тэр хүн АН-ын тамганы будилааныг эхлүүлсэн. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран гэж бас нэг хүн байгаа. У.Хүрэлсүхийн суганы үс болж явдаг. Төрийн байгууллагад ажиллаж байхдаа төрийн байгууллагын ажлыг завхруулаад халагдаж байсан нөхөр. Ийм хүн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны  дарга болчихсон явж байна. Ийм ийм асуудлууд нь УИХ дээр орж ирээд, олон түмэнд хэлэлцэгдэж ил болно гэдгээс айгаад өнөөдрийг хүртэл оруулж ирэхгүй байгаа юм. Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр гэдэг нөхөр байгаа. Тэр хүн өөрөө гэмт хэрэгт холбогдсон байж Улсын Дээд Шүүхийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад явж байгаа. Бас л МАН-ын мөнгөтэй бүлэглэлийн гарт барьцаанд орсон хүн гэсэн үг. Энэ хэд АН-ын тамганы будилаан тарьж, самарч байна” хэмээсэн билээ. Тэгвэл Н.Алтанхуяг гишүүний хэлсэн АН-ыг самарч байгаа гурван хүнийг танилцуулъя.

Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр

С.Амардэгэр нь 2003 онд Халх журам хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2015 онд Олон улсын Улаанбаатар их сургуулийг эрх зүйн магистраар төгсчээ. Түүний ажил мэргэжлийн хувьд

  • 2003 оны 5-11 дүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд жижүүр;
  • 2003- 2006 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
  • 2006-2011 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлд шүүхийн Сахилгын хорооны хянан шалгагч;
  • 2011-2013 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд  шүүгч;
  • 2013-2015 онд Дүүргийн иргэний хэргийн  анхан шатны 1-р шүүхэд шүүгч;
  • 2015-2016 онд Баянзүрх,  Сүхбаатар, Чингэлтэй   дүүргийн иргэний  хэргийн анхан шатны шүүхэд шүүгч;
  • 2016- Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч,

Харин 2019 онд Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар түүний ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлж байв.

Сонгуулийн ерөнхий хороон дарга П. Дэлгэрнаран

1989 онд ЗХУ-ын Цэргийн дээд сургуулийг Улс төрийн ажилтан мэргэжлээр төгсч ирээд МУИС-ийг Эрх зйүч мэргэжлээр 1996 онд төгсжээ. Харин түүнээс хойш дараах байгууллагуудад ажилласан байна.

  • 1989-1990 онд Талх чихрийн үйлдвэрийн МХЗЭ-ийн хорооны дарга;
  • 1990-1991 онд Улаанбаатар хотын МХЗЭ-ийн хорооны дэд дарга;
  • 1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга;
  • 1993-1995 онд Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд ахлах түшмэл;
  • 1995-1997 онд Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгийн референт;
  • 1997-1999 онд “Прогноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан;
  • 1999-2000 онд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн захирал;
  • 2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга;
  • 2003-2005 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч;
  • 2007-2012 онд “Автобус-3” компаний захирал;
  • 2012-2013 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн газрын дарга;
  • 2015-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын тэргүүн дэд захирал, захирал, захирлын зөвлөх;
  • 2020 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт ахлах референт;
  • 2020.8.28-наас Сонгуулийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байна. 

Түүнийг 2005 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Мөнх-Очир захирамж гарган “албан үүргээ биелүүлээгүй, удаа дараа архидан согтуурсан, ЗДТГ-ын нярваас албан бус зориулалтаар бэлэн мөнгө авч, буцаан төлөөгүй, эрх хэмжээний дагуу зарцуулах унааны зардлыг хэтрүүлсэн” зэрэг үндэслэлээр Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас халж байв.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан

Тэрээр 2016 оноос хойш УБЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан ба өнгөрсөн оны наймдугаар сард УБЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байна. Монгол Улсын Техникийн Их Сургуулийг 1997 онд компьтерийн программ хангамжийн чиглэлээр  бакалаврын зэрэг, 1999 онд магистрант, 2011 онд докторантаар төгссөн байна.

Тэрбээр, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын үүсгэн байгуулсан “Ньюпрогресс” группийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад УБЕГ-ын дэд дарга, даргаар томилогдсон билээ.

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • doogii (202.126.90.92)
    Shaadag gulug ve.surguulid 6 nastai huuhdee oruulsnaas bolno gej baihav dee
    2022 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.24.170)
    Буруугаа бусдаас биш АН -ын настай дарга нар нь нас намбандаа байвал залуучууд дор нь цэгцэлчихнэ
    2022 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.24.170)
    АН-ыг гол самрагч нь Алтанхуяг өөрөө байхаа
    2022 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.57.94.185)
    За энэ дампуурлын үндэс 1990 оноос эхтэй 1992 оны үндсэн хуулиас эхтэй юмаа Монголчууд ингэж талцаж хэрэлдэж байгаагүй юм шүү Төргүй улс болгох зорилго 1990 онд тавигдсан Энэ зорилго ч биелэлээ олж одоо төргүй шахуу 30 жил боллоо Энэ1992 оны үндсэн хуулийг дагаж дампуурлын замдаа эргэлтгүй орсон доо
    2022 оны 01 сарын 05 | Хариулах
  • Иргэн (122.201.21.156)
    За нэг иймэрхүү л намтартай этгээдүүдийг МАН томилж, далдаас удирдаж байна даа. Тэд цүнх баригчид, утсан хүүхэлдэйнүүд болохыг намтар нь өөрөө хэлээд өгч байгаа биз. Эзний үгээс өөрөөр хөдлөх бодох сэтгэх чадвар ийм намтартай этгээдүүдэд байх боломжгүй. Тэдний эзэд мөнх бяртай байх боломжгүй. Тэд хариуцлага хүлээх нь гарцаагүй.
    2022 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (64.119.18.127)
    Жонхуу та 2.Ардчилсан нам битгий хэл Монгол улсыг самарч байна.Төвд новштойгоо хамт заыл лалраа
    2022 оны 01 сарын 05 | Хариулах
    • Яаг үнэн
      2022 оны 01 сарын 05
  • Irgen (122.201.22.152)
    3 hund samruuldag AN nam bdag bol bgaad yadgiin . Uls ornoo samarch baahan bond nertei mungu bosgoj huuhed hurgengui idej uuj luivardaj yavsnaa martaagui bailtai . Chamd huurtahddag ard tumen bhgui ee . Buu davar daa
    2022 оны 01 сарын 05 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    Altantuya guai ooroo l sambar deer zurj baugaad AH sonooson odoo ta xoogdson
    2022 оны 01 сарын 04 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    Altantuya guai zonog zalgaj ta AH aly xediin xoogdson
    2022 оны 01 сарын 04 | Хариулах
  • ЭРДЭНЭТ ЖОЛООЧ батхучг (66.181.161.102)
    Алтанхуяг гэж нэг мөнхийн ууртай өвгөн.Байнга заналхийлсэн уурласан зүгээр үү нөхрөө.Чи чинь намаас яваад бие даагаад яваа биздээ.Намын бүлэгт Намын банзал Наранбаатар та 2 орох эрхзүйн үндэс байхгүй.Хууль ийм учир намын өмнөөс ярих эрхгүй.Ганбаатар чуулган дээр нам дамжсан бүлэглэл гэж өөрийгөө сайн хэлсэн шүү.Ганбаатар өнөөдөр 5 нам дамжиж явна.Дархныг эрдэнэтийн хаясан.Одоо Баянхонгор тархи угаагаад жүжиглэж явна.
    2022 оны 01 сарын 04 | Хариулах
  • !!!!!!!!!!!! (49.0.137.164)
    Altanhuyag ariun amitan uu? bish sh dee Mongolchuud sanah oi saitai humuus chinii nugliig bugd l sanaj baigaa shuu !!
    2022 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.126.88.206)
    Medreltei ovgon chi ooroo biz dee
    2022 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.55.188.41)
    Энэ Алтанхуяг төр самарсан, идсэн уусан, одоо энхийн цагаан тагтаа болчихоод АН-ыг булшлаж явна.
    2022 оны 01 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    1 цаг 45 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    2 цаг 13 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    2 цаг 19 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    2 цаг 41 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    2 цаг 53 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    3 цаг 5 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    3 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    3 цаг 23 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    3 цаг 30 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    3 цаг 38 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    3 цаг 43 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    3 цаг 49 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    3 цаг 59 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    4 цаг 33 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 45 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    5 цаг 11 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    20 цаг 2 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    20 цаг 6 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    21 цаг 51 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК